horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэнгийн хэргийг шүүхэд шилжүүллээ

post-img

Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн ангийн анд “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэнг авлига авсан гэх хэрэгт сэжиглэн АТГ шалгаж, хэргийг нь прокурорт шилжүүлсэн. Уг хэрэгт нийслэлийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байна.

Д.Бямбасүрэн Эрчим хүчний үндэсний төвийн захирлаар ажиллаж байхдаа  “Эс ” ХХК-д Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт баригдах уурхайн барилга байгууламжийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөлд тавигдах шаардлагын тодорхой заалтуудыг техникийн нөхцөлөөс хасах, зохих журмын дагуу техникийн нөхцөлийг батлуулаагүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьж буй цахилгаан дамжуулах агаарын шугам 1500 кВА дэд станцыг Эрчим хүчний үндэсний төвөөр ажлын зургийн магадлал, техникийн хяналт хийлгэж, улсын комисст хүлээлгэн өгөх давуу байдал бий болгохоор техникийн комиссын гишүүдэд нөлөөлж, 2022 оны 10 дугаар сарын 18-ний өдөр 5 сая төгрөгийн хахууль авсан гэх хэрэгт холбогдсон. “Эс…” ХХК-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн Ц.Мөнхбаяр дээрх ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор бусдад хахууль өгсөн хэрэгт унаад буй. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
Уг хэрэгт түүний хамаарал бүхий этгээд Ц.Мөнхбаярыг оролцсон хэмээн АТГ хамт шалгасан. Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.4 (Нийтийн албан тушаалтан хахууль авах) гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, Дүүргийн эрүү, иргэний анхан шатны тойргийн шүүхийн зөвшөөрлөөр тэднийг 1-р сарын 23-наас эхлэн 1 сар цагдан хорьж шалгасан юм.

0/1000