horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал В.Адьяад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв

post-img

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал В.Адьяа нарт холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс уг хэргийг 3-р сарын 31-нд шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн.

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтан В.Адьяа, ерөнхий инженер Б.Эрдэнэцогт, төслийн нэгжийн захирал Х.Азжаргал нар Орхон аймгийн төв Баян-Өндөр сумын 6-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажлыг гүйцэтгэгч компанийн дутуу хийсэн ажлыг “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан, уг ажлыг гүйцэтгэжээ.

Албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас нийт 100 сая төгрөгийн хахууль авсан гэх 2602000000115, 2501000070071, 2602000000114 дугаартай эрүүгийн 3 хэрэгт АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Тэд Дэлхийн банкны олон улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд “РИ” компанийн гүйцэтгэж байгаа Орхон аймгийн төвд баригдах цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажлыг дутуу хийсэн. 

Мөн улсын комиссоос ажиллуулах боломжгүй гэж дүгнэсээр байхад гүйцэтгэлийн хяналт баталгаажуулах тооллогын комиссын дүгнэлтийг гаргуулах, эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын гишүүнээр ажиллахдаа саналын эрхтэй шийдвэр гаргасан байна. Хариуд нь “РИ” компанийн захирал Г-ээс хадам дүүгээрээ дамжуулан бэлнээр 50 сая, танил дүүгийнхээ дансаар 45 сая төгрөг, жолоочийнхоо дансаар 5 сая төгрөгийг хахуульд авсан. Дөрвөн удаагийн үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад АТГ тогтоожээ.

Уг эрүүгийн гурван хэрэгт хахуульд авсан нийт 100 сая төгрөгийг Төрийн сангийн Авлигатай тэмцэх газрын хохирлын дансанд төлүүлсэн.

“Р…” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-ийн “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд … суманд баригдаж буй эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах, улсын комиссын дүгнэлт гаргуулах, санхүүжилт авах, ашиг сонирхлын үүднээс 50 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн  шүүхэд шилжүүллээ.

0/1000