Өнөөдөр УИХ-ын 5 байнгын хороо, 1 хамтарсан байнгын хороо гээд нийтдээ 6 хурал төлөвлөөд байна. Олонх байнгын хорооны хурал 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн хэлэлцүүлгийг хийх юм. Харин Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороогоор олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг байгаа юм. Уг хуулийн төслийг Д.Үүрийнтуяа нарын 6 гишүүн хамтран өргөн барьсан билээ. Тус байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг танилцуулъя:
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай/
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг,санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./
- Цусны донорын тухай хуулийн төсөл/УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нарын 6 гишүүн 2025.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/


