5-р сарын 23 -нд “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт эхэлж, хотын төв хэсгээр автомашингүй бүс болно. Үүнтэй холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд амрах юм. Тодруулбал 100 айлын барилгын материалын дэлгүүрүүд, Барс, Бөмбөгөр, Шонхор, Нарантуул, Өгөөмөр, Да хүрээ, Дүнжингарав зэрэг 20 орчим зах, худалдааны төв ажиллахгүй.


