Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит аравдугаар “Их Эе” хурлыг 5 дугаар сарын 15-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.
Уг хурал 255 хүртэлх тооны төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдах бөгөөд хуралд улсын заан цолтноос дээш цолтой бүх бөхчүүд, 21 аймгийн салбар холбоод, мөн жаяг дэгийн багийн төлөөллөөс сонгогдсон гишүүд оролцоно.
МҮБХ-ны тэргүүнээр улсын заан Ц.Магалжав 2018 оноос хойш ажиллаж байгаа.
МҮБХ-ны тэргүүнийг хурлын үеэр нэрээ дэвшүүлсэн болон заалнаас шууд нэр дэвшсэн хүмүүсээс хамгийн олон санал авсан хүнийг сонгодог журамтай аж.

