horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Х.Баттулга: Би төмөр замыг гацаагаагүй, Сү.Батболдын ЗГ мөнгийг нь гацаасан

post-img

Монгол улсын 5 дахь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулгаас цаг үеийн асуудлаар сэтгүүлчид асуулт асуулаа.

-АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг томиллоо. Таныг эсрэг байр суурьтай байгаа тухай мэдээлэл гарч байсан. Таны байр суурь хэвээрээ юу?

-АН-ын дэмжигчдийн 80-90 хувь нь надтай ижилхэн байр суурьтай явдаг байх. Ганцхан өчигдрийн тухай асуудал биш. 17-18 жил яригдаж байгаа сэдэв. Монголчууд баялгаасаа ашиг, хувь хүртэж чадахгүй байгаа.

Бид баялгийнхаа үр шимийг үзэхгүй байгаагийн гол шалтгааныг бий болгосон төлөөлөгч АН-ын удирдлагын түвшинд ороод ирлээ. Бид одоо яаж эвлэлдэн нэгдэх юм бэ?

17-18 жил урт хугацаа биз дээ. Оюутолгой, Тавантолгой, Ухаахудагийн асуудал байна. Эдгээрийн төлөөлөл нам харгалзахгүйгээр төлөөллөө улс төрийн намуудад оруулж ирнэ гэдэг чинь бид ахиад байгалийн баялгаа 10-15 жил хүртэж чадахгүй нөхцөл бүрдэнэ гэсэн үг шүү дээ. Ард түмэн ч гэсэн гайхаж байгаа юм билээ. Би саяхан тойргоороо явж иргэд сонгогчидтой уулзахад хэлж байна лээ.

-Байгалийн баялгийн үр шимийг ард түмэнд хүртээх асуудалд ер нь ямар гэрээ тохироо хийгдсэнээсээ шалтгаалахгүй юу?

-Тэрийг та бүхэн С.Баярцогтоосоо асуу. Байгалийн баялгийн өгөөж 3 сая иргэнд очих ёстой байтал баялгийн өгөөж 3-4 гэр бүлд очиж байна. Ингээд харвал ямар тохироо байж таарах вэ? Санаанаасаа зохиогоод л ярьж байгаа.

-Ерөнхийлөгчийн сонгуульд та намаасаа хэнийг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж бодож байгаа вэ?

-Хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан нам маань нам шиг байх юм бол 50-иас дээш насны бүх нэр дэвшигчдийг 21 аймаг 9 дүүргийнхээ бүх ардчилсан намын гишүүдтэй уулзуулж дэмжлэг авч чадаж байгаа эсэхээр нь тодруулах хэрэгтэй. Хуучин бол сунгаа гэж ярьдаг байсан. Харамсалтай нь шинэ дүрмээр үүнийг байхгүй болгочихсон. 378 хүнтэй Ардчилсан намын бодлогыг агшаасан Үндэсний бодлогын хороо гэж юм байгуулаад тэнд шийдвэр гаргах гэж зүтгээд байх шиг байна. Би бол үүнийг эсэргүүцдэг. Үнэхээр 200 мянган гишүүнтэй юм бол хуучнаараа 4 байна уу, 10 байна уу? уулзалт хийгээд явахад ойлгомжтой шүү дээ. 5 нэр дэвшигч байлаа гэж бодоход нэр дэвшигч тус бүр дээр хэрхэн дэмжиж байгааг уулзалтад оролцож байгаа иргэдийн хандлага алга ташилтаас нэр дэвшигч өөрөө хэр дэмжигдэх магадлалтай байгаагаа мэдрэх бололцоотой байдаг. Уг нь энэ тогтолцоо их зөв юм. Гэхдээ хэрхэн нэр дэвшүүлж явахыг би мэдэхгүй байна.

-Ардчилсан нам байргүй байгаа. Монголын ардчилсан холбоо бол байртай шүү дээ?

-Ардчилсан нам намын байргүй байгаа асуудал намын удирдлагуудын хариуцах ёстой асуудал байх. Би АН-ын дарга байж үзээгүй. Нэг удаа болсон ч Дээд шүүх бүртгээгүй.

-Таныг төмөр замыг гацаасан гэж ярьдаг. Та үүнд тайлбарлах үг бий юу?

-Би төмөр замыг гацаагаагүй. Төмөр замын бодлогыг 2010 онд УИХ-аас баталсан. Гэхдээ хөрөнгө мөнгийг нь шийдээгүй юм. Төмөр зам гэдэг асар том бүтээн байгуулалт. Хөрөнгө мөнгөгүйгээр бүтэхгүй. Бүтээн байгуулалтын мөнгийг Сү.Батболдын засгийн газар гаргаж өгөөгүй. Ингээд дараагийн сонгууль руу орсон. Мөнгө бүтсэний дараа буюу корона вирус гарсан үеэр барьсан. Монголчууд өөрсдөө барьсан шүү дээ. Хэн нэгэн төмөр замыг гацаасан биш мөнгийг нь эрх барьж байгаа хүмүүс өгөөгүй асуудал. Харин мөнгийг нь шийдчихвэл хэрхэн хурдан барьчихдаг гэдгийг бид нийтээрээ харсан.

-Ерөнхийлөгчийг 1 удаа сонгох тухай хуулийн зохицуулалт саяхан Үндсэн хуулийн цэц дээр яригдлаа. Та ямар байр суурьтай байсан бэ?

-Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг 1 удаа сонгох асуудал суусан шүү дээ. Ерөнхийлөгчийн хуулийг үндсэн хуульд нийцүүлэх л асуудал яригдсан байна лээ.

-Харбины гэрээг нууцад авсан нь анхаарал татсан сэдэв болоод байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Харбины гэрээний талаар та бүхэн тухайн үеийн Ерөнхий сайдаас нь асуувал тодорхой ярих байх. Харбины гэрээг анх байгуулах болсон шалтгаан аль Сү.Батболдын засгийн газраас эхтэй. Сү.Батболд ерөнхий сайд байхдаа хийсэн нүүрсний гэрээний үнэтэй холбоотой юм билээ.

-Т.Аюурсайхан суллагдсаныхаа дараа Лхагвын тоймд орохдоо Оюутолгойн гэрээг сайжруулах тогтоолын төслийг явуулж болохгүй шүү гэж таныг заналхийлсэн гэж ярьж байсан. Та үүнд тайлбар өгөөч?

-Би тэр яриаг үзээд гайхсан. УИХ-ын гишүүд Ерөнхийлөгч дээр орж ирж уулзаж байгаа бол тамгын газраар дамжиж орж ирж, тамгын газрын төлөөлөгч тэр уулзалтад оролцдог. Би Т.Аюурсайхантай хэзээ ч ганцаарчилж уулзаж байгаагүй.

-Та тухайн үед тийм байдал гаргаагүй гэж үү?

-Надтай уулзах санал тавьж байгаагүй. Би 2-лахнаа уулзаж байгаагүй.

-Та оюутолгойг шүүмжилдэг хэрнээ гацаах тал дээр нь ажилчихсан юм шиг ойлголт өгөөд байна шүү дээ?

-Би Т.Аюурсайхантай уулзаж байгаагүй гээд байхад ойлгогдохгүй байна уу?

-Хариулт өгсөнд баярлалаа.

0/1000