Тархины харвалтын эрт үед хийдэг бүлэн уусгах эмчилгээг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нэвтрүүллээ. Энэхүү эмчилгээ харвалтын үеийн тархины эдийн гэмтлийг багасгах, хөдөлмөрийн чадвар алдалт, саа саажилт үүсэхээс сэргийлэх, харвалтын дараах амьдралын чанарыг хадгалахад өндөр ач холбогдолтой юм.
Тархины харвалт эмчилгээ нь харвалтын дараах эхний 5 цаг доторх оношилгоо, эмчилгээнээс шууд хамаардаг онцлогтой. Иргэн та дараах шинж тэмдгийг анзаарсан тохиолдолд яаралтай эмнэлэгт хандаарай.
- Нүүр ам мурийх,
- Гар, хөл сулрах,
- Хэл яриа ойлгомжгүй болох,
- Гэнэт тэнцвэр алдагдах,

