horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

УИХ-ын тухай хуулийг өөрчлөх төслийг өргөн барьтал гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэхгүй

post-img

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг парламент хэлэлцэхээр дэмжсэн. Тэгвэл хуулийн төслийг хэрхэн батлах талаар парламентад суудалтай намуудаас ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон юм. Гэвч хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг дэмжигдсэнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрч байгаа ч УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо ажлын хэсгийг байгуулсангүй. Уг байнгын хорооны даргаар сангийн сайд асан Б.Жавхлан томилогдсон ч уг ажлын хэсгийн талаар мэдээлэл байхгүй хэмээн хэнэггүй тайлбарласан билээ.

Харин эрх баригч намын бүлгийн дарга Ж.Батжаргалын зүгээс хамтарсан ажлын хэсэг байгуулах ажлыг хойшлуулсан талаар мэдэгдсэн. Шалтгаан нь Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийн тулд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүснэ. Түүнчлэн АН-аас дэвшүүлсэн УИХ-ын даргыг нам бус байлгах хууль ч УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр тусах юм. Тиймээс уг хуулийн төсөлд оруулах өөрчлөлтүүдийг нэгтгэх ажлын хэсэг боловсруулж хэлэлцүүлэхээр болсон байна. Харин хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн явцад яригдах асуудлуудыг хэлэлцэж байж ажлын хэсгээ байгуулах нь зүйтэй гэж эрх баригч намын бүлэг үзжээ.

Тэгэхээр УИХ дахь МАН-ын бүлгээс гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах хуулийн төсөл болоод их хурлын даргыг намаас нь татгалзуулах хуулийн төслүүдийн агуулгыг багтаасан УИХ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьтал асуудал хойшлох нь тодорхой болоод байна.

0/1000