horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Нийт нутгийн 10 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй  байна

post-img

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар  5-р сарын 10-ны байдлаар бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу буюу цухуйгаагүй байна. Тодруулбал, Дундговийн нийт, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Архангай, Говьсүмбэрийн зарим, Увс, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар муу. Дорнодын нийт, Дархан-Уул, Хэнтий ихэнх, Хөвсгөл, Сэлэнгэ, Төвийн зарим, Увс, Булган, Өмнөговийн цөөн сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна.

Өмнө жилийн мөн үетэй харьцуулбал Баянхонгор, Өвөрхангай Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутгаар ургамлын ургалт муу байна.

Хөвсгөлийн хойд, Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Дорноговийн зарим сумдын нутгаар ургамлын цухуйлт оройтож байгаа аж. 

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

0/1000