horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Гадаад бондоор санхүүжүүлэх төслөөс Сэлбийг хаслаа

post-img

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ батлаагүй. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Засгийн газар уг хуулийн төслөөс Сэлбэ 20 минутын хот төслийг хасахаар шийдвэрлэв. Энэ талаар нийслэлийн засаг дарга Х.Нямбаатараас тодрууллаа.

-Төсвийн реформ гэдэг зүйл нэлээн хэдэн жилийн өмнө яригдаад, татвар төлөгчдийн мөнгө буюу улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байя гээд, гадаадын зээл, тусламж, бондоор санхүүжүүлэх зарчмыг төсвийн тухай хуульд бүрдүүлсэн. Харамсалтай нь энэ гараараа “Гаднаас зээл авч, төсөл хөтөлбөрөө хэрэгжүүл” гэчхээд, нөгөө гараараа “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиараа гадаадаас зээл авахыг хязгаарлачихсан”. Төсвийн алдагдал 1%-иас хэтрэхгүй байна гэдэг хязгаарлалт хийсэн. Тэр утгаараа Эрдэнэбүрэн, нефть боловсруулах үйлдвэр, Сэлбэ төвийн төсөл гүйцэтгэлээ санхүүжүүлж чадахгүй, хуулиар хумигдчихаад байгаа.

Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар уг хуулийн төслөөс Сэлбийг хасаад, нефть боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг үлдээж, хуулийн төслөө ЗГ яаралтай горимоор дахиад өргөн барьж байна.

-Сэлбэ дэд төвийг одоо юугаар санхүүжүүлэх вэ?

-Боломжоо хараад, гүйцэтгэлээ санхүүжүүлнэ. Төсөл одоо 35%-д хүрээд байна. Энэ оны төгсгөл гэхэд зарим орон сууцны блокийг улсын комисст хүлээлгэж өгнө. Ирэх жил үлдсэн блокуудаа хүлээж авна.

Энэ бол Улаанабатар хот анх удаа гэр хороолол дунд 160 га газрыг нэг жил чөлөөлөөд, мөнгөө босгоод, орон сууцжуулж байгаа төсөл. Сэлбээс урагших гэр хорооллын бүх газрыг ойрын 3 жилд чөлөөлж, дэд бүтэц татна. Уг газрыг орон сууцжуулах дараа төлбөрт нөхцөлөөр хувийн хэвшлийнхэнд өгнө. Сэлбээс 32-ын тойрог хүртэл газар чөлөөлнө.

0/1000