Цахим орчинд 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Бузартай юмаа!!! Харь нутагт улс төрийн өндөр албан тушаалтны гарт амиа алдсан хайрт охин Алтантуяагийнхаа амийг нэхэж 20 жил цуцашгүй тэмцэж Монгол хүний амь насны үнэ цэнийг няцалгүй бас цуцашгүй хамгаалж ялсан гавъяат багш Шаарийбууг зуслангийн замд хүмүүс дээрэмдэж зодож бэртээж” гэж мэдээллийг нэгэн иргэн нийтэлсэн. Тэгвэл цагдаагийн байгууллагад дээрх нэр бүхий иргэний биед халдаж зодсон, эд зүйлийг хүч хэрэглэн авсан гэх мэдээлэл ирээгүй, шалгагдаагүй хэмээн мэдээллээ. Мөн С.Шаарийбуугаас гэмт хэрэгт өртөж хохироогүй талаар мэдээлсэн гэлээ. Иймд олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл түгээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас санууллаа.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Иргэн С.Шаарийбуу халдлагад өртсөн гэдэг мэдээлэл худал
- 2026/05/13
- •
- -2 цаг -39 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
