horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаярыг чөлөөлж, Б.Энхсүхийг томилжээ

post-img

Засгийн газар өнөөдөр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаярыг ажлаас нь чөлөөлж, оронд нь Монгол Улсаас Их Британи  Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Б.Энхсүхийг томиллоо. Б.Энхсүх 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Эрхзүйч мэргэжилтэй.

2001-2013 онд ТЕГ-т тагнуулч, Тамгын газрын даргаар ажиллаж байв. 2014 онд БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн даргаар томилогдоод, 2016 онд ТЕГ-ын дэд дарга болжээ. Уг албан тушаалд 4 жил ажиллаад, 2020 оны наймдугаар сарын 25-нд ТЕГ-ын дарга Д.Гэрэлтэй хамт албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Дараа нь 2020 оны 9 сарын 2-нд Оюуны өмчийн газрын даргаар түр томилогдоод, 2021 оны сүүлчээр ИБУИНХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон юм.

Түүнийг Эрчим хүчний сайд асан Д.Зоригтын хүргэн, Шадар сайд С.Амарсайханы найз гэдэг. Тэрээр Англид очоод, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх асуудалд нэр холбогдсон. Уг явдалтай нь холбогдуулан, тэрхүү дипломат ажилтан эмэгтэйг эгүүлэн татаж байв.

0/1000