Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Сэлбэ төслийг Х.Нямбаатарт даатгаад, Н.Учрал амиа бодлоо
- 2026/05/14

- -7 цаг -10 минутын өмнө

- 3 мин уншина

Шийдэх асуудал олон байхад дансан дахь мөнгө хүрэлцэхгүй байхын зовлон их. Үүний зах зухыг Н.Учрал, Х.Нямбаатар хоёр амсаж явна. Агаар, хөрсний бохирдол, түгжрэл гээд нийслэл хот тулгамдсан 3 том асуудалтай. Хэн ч шийдэж чадаагүй. Шийдэх гэж хүсдэг ч үгүй. Дүр үзүүлээд, мөнгө идэхээ л бодоцгоодог.

Х.Нямбаатар үүнийг дэд төв, дагуул хотуудаар шийдэхээр төлөвлөн, Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14-р хорооны 158 га талбайд Сэлбэ гол дагуу дэд төв байгуулж байна. Үүндээ зориулж нийслэл хот 2024 онд гадаадаас 500 сая ам.доллар босгосон.

7.75 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай энэ зээлийг Монгол банканд нээсэн нийслэлийн ЗДТГ-ын дансанд хүлээн авч, 100, 50 сая төгрөгийн багц болгоод, 6 сар, 1 жил, 2 жилийн хугацаатайгаар хамгийн өндөр хүү амласан арилжааны банканд хадгалж байна. Үүнээсээ Сэлбэ дэд төвийг барьж байгаа аж ахуйн нэгжүүдийг санхүүжүүлэх байлаа.

Энэ нь гадаадаас авсан зээлээ дэмий хадгалахгүй, мөнгө хадгалах хугацаандаа хүүгийн эрсдэлд орохгүй байх бодлого байв. Тус бондыг 2027 оны наймдугаар сард эргүүлэн төлнө. Ганцхан жил үлдээд байхад манай нийслэл энэ мөнгөө ашиглаж чадахгүй байж байна.

Нийслэлийн асуудлыг Х.Нямбаатарт даатгаад, Н.Учрал амиа бодлоо

Ашиглая гээд УИХ-аас зөвшөөрөл хүстэл татгалзлаа. Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ баталсангүй. Ингээд Засгийн газар уг хуулийн төслөөс Сэлбэ 20 минутын хотыг хасаж, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС төслөө үлдээхээр шийдлээ. Тэр төслөө УИХ-д нэн яаралтай горимоор өргөн барьж, хэлэлцүүлэх юм байна. Нийслэлийн асуудлыг Х.Нямбаатарт даатгаад, Н.Учрал амиа бодлоо.

Н.Учралын хувьд газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС амин чухал төсөл. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсны дараа манай улс хэрэгцээт дизель түлшнийхээ 50%-ийг, АИ95 бензинийг 100%, АИ92 бензиний 43%-ийг, онгоцны түлшийг 100%, зуухны түлшээ 100%, хийн 50%-ийг дотоодоосоо хангадаг болно. Өөрсдөө шатахуун үйлдвэрлэдэг байхын үр ашгийг нэр дээрээ машингүй хүүхэд, машин жолоодож үзээгүй хөгшид хүртэл мэднэ.

Ашиглалтад орвол энэ үйлдвэр газрын 1.5 сая тн тос боловсруулж, 1.4 орчим сая тн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Үүний 396 мянган тонн нь евро стандартын, АИ95 бензин байхаар тооцжээ. АИ95 үйлдвэрлэж чадаж байгаа бол АИ92, А80 юухан байх вэ дээ. 840 мянган тонн дизель түлш, онгоцны 80 мянган тн түлш, шингэрүүлсэн 28 мянган тн шатдаг хий, зуухны түлш үйлдвэрлэнэ. Зуухны түлшээ үйлдвэрийнхээ цахилгаан станцад түлнэ.

Ийм хямдхан бензинтэй болчихвол гоё л доо

Дизель түлш, онгоцны түлш, бензин, шингэрүүлсэн шатдаг хий гэх мэт газрын тосны бүтээгдэхүүний нэгж үнийг шууд тооцох боломжгүй ажээ. Тиймээс бүтээгдэхүүний нягт (хувийн жин)-ыг литрт шилжүүлж, 1 л бүтээгдэхүүний үнийг боддог юм байна. Бензин, түлш бүр өөр өөр нягттай. Тухайлбал: “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” МNS 0216:2017 стандартаар дизель түлшний хувийн жин 20°С-д 840-850 кг/м3 байхаар заажээ. Ингээд тооцоход 1 литр бүтээгдэхүүний үнэ 2100 төгрөг болохоор байгаа аж. Ийм хямдхан бензинтэй болчихвол гоё л доо. Одоо гэтэл литр бензинийг үүнээс 2 дахин өндөр үнээр авч байгаа.

Шатахууны үнэ нэмэгдэх сургаар юмныхаа үнийг нэмдэг, бензиний үнэ нэмэгдэхээр дахиад барааныхаа үнийг наймаачидтай улс шүү дээ, бид. Тэгэхээр Н.Учралын зөв л дөө.

УЦС бол бас л адилхан. Өчнөөн жил ярьж, одоо үлгэр гэж бодогддог болсон энэ төслийг ганц өдрийн наана ч болов ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Ер нь манай улсад юу ч алга. Үйлдвэрлэдэг юм ер байхгүй.

Мэдээж бүгд л улсад хэрэгтэй, стратегийн том төслүүд. Бүгдийг нь нурааснаас ганцыг нь ч болов бүтээн байгуулсан ч яахав.

- Шинэ
- Хандалттай