horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

8, 10, 12 хувийн хүүтэй орон сууцны зээл гаргах боломжийг судлах ажлын хэсэг байгууллаа

post-img

Ипотекийн зээлийн оочер дараалал их байгаатай холбоотойгоор засгийн газраас шаталсан зээлийн хүүтэй орон сууцны зээлийн гарц хайх ажлын хэсгийг байгуулах чиглэл өгчээ. Уг ажлыг хэсгийг НОСК-ын захирал М.Говьсайхан ахалж байгаа юм.

Ипотекийн 6 хувийн хүүтэй зээлээр орон сууц авах хүсэлтэй иргэдийн өргөдөл арилжааны банкуудад овоорч, 2-3 жилийн дараалал үүсгээд байгаа. Арилжааны банкуудын зүгээс иргэдэд 18-20 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож буй. Ийм өндөр хүүтэй зээлээр орон сууц худалдан авах бололцоо бага дунд орлоготой иргэдэд байхгүй. Тиймээс дээрх хүүнээс бага хүүтэйгээр орон сууцны зээл гаргах бололцоо бүрдүүлэх шаардлага үүсээд байна. Энэ шалтгаанаар НОСК-ын захирал М.Говьсайханаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж ажлаа эхэллээ.

Уг ажлын хэсэг 30 хувийн байрны урьдчилгаа бүрдүүлсэн иргэдэд 8, 10, 12 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдаж орон сууц худалдан авах бололцоо бүрдүүлэхээр зорьж байна. Ажлын хэсэг судалгаагаа ирэх 7 хоногийн засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг хүлээгээд байгаа юм. М.Говьсайханы зүгээс орон сууц худалдан авах 30 хувийн урьдчилгааныхаа талыг буюу 15 хувийн урьдчилгааг бүрдүүлсэн тохиолдолд түрээслээд өмчлөх орон сууцны зээл гаргах боломж байгаа талаар судлах төлөвлөгөөтэй байгаа талаараа мэдэгдсэн. Гэхдээ зээлийн хүү нь ипотекийн зээлийн 6 хувийн хүүнээс өндөр боловч арилжааны банкуудын хүүнээс бага хүүтэй орон сууцны зээл байх учиртай.

Орон сууцны шаталсан хүүтэй зээл ямар нөхцлөөр гаргах боломжтой эсэх нь ирэх лхагва гарагт тодорхой болох нь.

0/1000