horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан түймэр 100 гаруй км газрыг хамарчээ 

post-img

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн хогийн цэгээс гарсан түймэр өнөөдөр өглөөний 06:20 цагийн байдлаар уртаашаа 100 гаруй, өргөн нь 70 орчим км талбайг хамарсан байжээ.  Онцгой байдлын алба хаагчид түймрийг 2 талаас нь шахаж ажилласнаар 16 км орчим газрыг цурамд оруулах үлдээд байна.  Түймрийг унтраахаар Дорнод аймгийн Онцгой байдлын газраас 7, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас 4 мэргэжлийн ангийн бүлэг, мөн Булган сумаас 5 хүн ажиллаж байгаа талаар Зүүн бүсийн төвийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0/1000