horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Эцэг эхээсээ хол байгаа хүүхдүүдийн унших, ойлгох чадвар сул байна

post-img

Жил бүр 36 мянга орчим хүүхэд гэрээсээ хол, дотуур байранд амьдардаг. Улсын хэмжээнд 1575 багийн ердөө 44-т нь багийн сургууль ажиллаж байна. Судалгаагаар эцэг, эхээсээ хол байгаа хүүхэд унших болон ойлгох чадварын хувьд дутмаг байгааг тогтоожээ. Тэр дундаа бага ангийн сурагчдын дунд унших, ойлгох чадварын ялгаатай байдал ихсэж байгаа талаар мэргэжилтнүүд хэлж байна. Харин  эцэг эхтэйгээ байгаа хүүхэд суралцах чадвар өндөр байдаг аж. Иймд багийн бага сургуулийг байгуулах шаардлагатайг Боловсролын сайд Л.Энх-Амгалан тодотголоо. Багийн бага сургууль олон болсноор бага ангийн сурагчид эцэг эхийнхээ дэргэд суралцаж, сурлагын хоцрогдол арилах боломжтой гэж үзэж буй.

0/1000