horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн төслийн нэгжийн захирал Х.Азжаргалд 1 жил хорих ял оноолоо

post-img

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн төслийн нэгжийн захирал Х.Азжаргалд холбогдох хэргийг Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 5-р сарын 13-нд хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эрчим хүчний төсөл 2” хөтөлбөрийн хүрээнд Баян-Өндөр сумын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх сайжруулах төсөл хэрэгжүүлсэн аж. Уг төслийг “И” ХХК гүйцэтгэжээ.

Ингэхдээ “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-н Баян-Өндөр суманд барьсан эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах, улсын комиссын дүгнэлт гаргуулах, Дэлхийн банкны санхүүжилтийг авах зорилгоор уг төслийн нэгжийн захирал Х.Азжаргалд хахууль өгсөн байна.

Х.Азжаргал “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар байгуулсан тооллогын комисст гишүүнээр томилуулж, барилга угсралтын ажил 80%-ийн гүйцэтгэлтэй гэх тооллогын тайланд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Үүнийхээ хариуд Д.Г-с бусдаар дамжуулан эхдээд 25 сая, дараа нь 20 сая төгрөгийн хахууль авсан аж. Энэ хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн юм.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Х.Азжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Түүнд нийтийн албанд 3 жил ажиллах эрх хасах, 1 жил хорих ял оногдуулжээ. Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

0/1000