Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгЛ.Энх-Амгалан: Хэлд ороогүй хүүхэд 1-р ангид элсэх тохиолдол нэмэгдэж байгаа учраас цэцэрлэг бүрийг хэлзүйчтэй болгоно
- 2026/05/14

- -1 цаг -38 минутын өмнө

- 2 мин уншина

Соёл спорт аялал жуулчлал, залуучуудын яам соёлын нэрт төлөөлөгчийн эмгэнэлийг хиймэл оюун ухаан ашиглаж бичсэн явдал нь Боловсролын салбарын Монгол хэл уран зохиолын хичээлийн сургалттай шууд холбоотой асуудал гэдэг дүгнэлт УИХ-ын зарим гишүүдэд байгаа юм. Тэгвэл Боловсролын сайд Монгол хэл, уран зохиолын хичээлийн цагаа нэмэгдүүлж сургалтын чанарт анхаарах цаг болсныг хүлээн зөвшөөрч байна.

Эх хэлний боловсролын чанарын асуудал суурь боловсролын түвшинд илүү хурц хэмжээнд хүрсэнийг салбарын сайд онцоллоо. Цахим хэрэглээ нэмэгдэхээс өмнө сургуулийн өмнөх боловсрол эзэмшээд сургуульд элсэж байгаа хүүхдүүд 3000 үг хэрэглэдэг байсан тухай судалгаа байгаа юм.

Гэвч цахим хэрэглээ хэт нэмэгдсэнтэй холбоотойгоор 1-р ангид элсэж буй сурагчид эх хэлээрээ ярьж чаддаггүй байх тохиолдол түгээмэл болжээ.

Энэ нь хүүхдүүдийн цахим хэрэглээ хэт их байгаатай холбоотой төдийгүй эцэг эхчүүд бага насны хүүхэдтэйгээ огт ярилцахгүй байгаагаас болж байна гэсэн дүгнэлт Боловсролын сайд Л.Энх-Амгаланд байгаа юм.

Тиймээс цэцэрлэгт бүрт хэл зүйч ажиллуулах төлөвлөгөөтэй байгаагаа салбарын сайд хуваалцлаа. Гэвч хэлзүйчийн мэргэжилтэн улсын хэмжээнд ховордсон мэргэжилтний тоонд багтаж буй. Боловсролын сайдын зүгээс ЕБС-иудыг сэтгэл зүйч, хоолзүйчтэй болгож байсны нэгэн адил мэргэжлийн хэлзүйч цэцэрлэг бүрт ажиллуулах нийгмийн эрэлт хэрэгцээ үүссэн учраас уг мэргэжилтнийг бэлтгэхэд бодлогоор дэмжих чиглэлээр ажиллах гэнэ. Түүнчлэн цаашид Монгол хэлний хичээлийг агуулгын хэмжээнд чанаржуулах, илүү сонирхолтой болгоход анхаарах төлөвлөгөө байгаа юм.

- Шинэ
- Хандалттай