Чойжин Ламын Сүм Музей нь 2026 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зуны цагийн хуваарьт шилжиж 09:00-18:00 цаг хүртэл өдөр бүр иргэд, олон нийт, хүүхэд, залуучууд, гадаад дотоодын жуулчид, хүндэт зочдод нээлттэй үйлчилнэ.
Жил бүрийн тавсарын 18-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг Олон улсын Музейн өдрийг 2026 онд “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” уриан дор тэмдэглэж, нийгэм, соёл, геополитикийн хуваагдлыг арилгах, харилцан бие биенээ хүндэлж ойлголцох, хүртээмжтэй байдлаар энх тайвныг бэхжүүлэх сэдвийн хүрээнд музейн гүйцэтгэх үүргийг онцлон тэмдэглэх юм.
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН ЗУНЫ ЦАГИЙН НЭЭЛТИЙН ХӨТӨЛБӨР
- “Олон Улсын музейн өдрийг угтан музейн хамт олноос анх удаа санаачлан зохион байгуулж буй “ЧОЙЖИН ФЕСТИВАЛЬ” музейн соёлын боловсролын нэгдсэн хөтөлбөрийн нээлтийг “ӨВ СОЁЛДОО ХАЙРТАЙ ГЭР БҮЛ” өдөрлөгөөр нээнэ.
- “ӨВ СОЁЛДОО ХАЙРТАЙ ГЭР БҮЛ” музейн соёлын боловсрлын хөтөлбөрт өдөрлөгиийг Олон Улсын Гэр бүлийн өдөрт зориулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга, түүний Тамгын Газрын дэмжлэгтэйгээр 2026.05.15-ны өдрийн 11:00-16:30 цагийн хооронд зохион байгуулна.
- “ЧОЙЖИН ФЕСТИВАЛЬ” музейн соёлын боловсролын нэгдсэн хөтөлбөрийг Монгол угсаатан хэл хуурчдын холбоотой хамтран зохион байгуулж, Та бүхэнд соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын ардын урлагийн тоглолт, Монгол уламжлалт хөгжимт бясалгал “Хөгт Хүн” аялгуут бясалгалын хөтөлбөр, Гэр бүл, хүүхэд залуучуудад зориулсан соёлын боловсролын “Сэтгэлийн боловсрол” илтгэл, лекц, өглөөний амар амгалан “Нарны мөргөл”, үдшийн тайвшрал “Сарны залбирал” зэрэг цогц хөтөлбөрөөр үйлчилэхэд бэлэн боллоо.
Та бүхэн Монголын төдийгүй дорно дахины соёлын гайхамшигт өв дурсгал, хосгүй үнэт үзмэрүүд бухий музейн тайлбарт үйлчилгээтэй хамтатган, өв соёлоо сурталчлан таниулах, хувь хүний дотоод сэтгэлийн амар амгалан, тайвшралыг мэдрүүлэх “ЧОЙЖИН ФЕСТИВАЛЬ”-д гэр бүл, хамт олон, найз нөхөд, хүндэт зочдын хамт хүрэлцэн ирж, сонирхохыг урьж байна.


