horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Махны үнэ 38%-иар нэмэгджээ

post-img

Жилийн инфляц дөрөвдүгээр сард 10.1 хувьд хүрч, өмнөх сараас 2.7 нэгж хувиар өссөнийг Монголбанк мэдээллээ. Үүнд дараах гол хүчин зүйлс нөлөөлсөн байна. Мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 13.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 38 орчим хувиар өсөж, нийт инфляцын 3.4 нэгж хувийг дангаараа бүрдүүлжээ.

Шатахууны үнэ жилийн дүнгээр 17 хувь, дөрөвдүгээр сарын дундаж үнээр 11 хувиар өссөн нь инфляцад 1 нэгж хувийн нөлөө үзүүлсэн байна.
Үлдсэн өсөлтийг бусад 400 гаруй нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийн өсөлт бүрдүүллээ.

0/1000