horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Цэцэрлэгийн төсөв завшсан эрхлэгчийг яллалаа

post-img

Нийслэлийн нэгэн цэцэрлэгийн эрхлэгч Ш.Нямхүү нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, Б.Э-г цэцэрлэгийн сэтгэлзүйчээр томилж, тус цэцэрлэгт ажил хөдөлмөр эрхлээгүй байхад нь 2,7 сая төгрөгийн цалин олгуулж, 1,6 сая төгрөгийг нь өөрөө авчээ. Мөн цэцэрлэгийн урсгал засварын төлбөрөөс хувьдаа мөнгө гаргуулах зорилгоор “С” ХХК-тай 3 сая төгрөгийн үнийн дүн бүхий худалдах, худалдан авах гэрээ байгуулж 2.7 сая төгрөг гаргуулан авчээ. Тэр ийм байдлаар улсын төсөвт 5,7 сая төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон байна. Энэ хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн, хэргийг нь шүүхэд шилжүүлжээ.

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх өнөөдөр эл хэргийг хэлэлцээд, шүүгдэгч Ш.Нямхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авлаа.

0/1000