НИТХ-ын ээлжит VII хуралдаан болж байна. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар амжилттай болон хэрэгжихэд хүндрэлтэй байгаа төслүүдийн талаар байр сууриа илэрхийллээ.
Х.Нямбаатар “16 төслөөс 4 төслийн санхүүжилт хүнд байна. Энэ 4 төсөл дээр үргэлж оролдлого хийж байна. Тойрог хурдны зам, Метроны төсөл, Лаг шатаах үйлдвэрийн төсөл, Туул усан төсөл. Үүнээс бусад 12 төсөл нь эдийн засгийн эргэлтэд орох бүх шийдлийг бид гаргачихсан. Өнөөдрийн бодит өртгөөр 31.1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй. Ингэхдээ АBCF нөхцөлтэй төсөлд 15 хувийг 85 хувийг санхүүжүүлэгч байгууллагуудтай харьцахаар төлөвлөсөн. Бид бүх бооцоогоо 2 жилийн хугацаанд Туул дээр тавьсан. Туулыг гараас гаргачихвал эргээд АBCF нөхцөлтэй төслүүдийнхээ 15 жилийн хугацаатай эргэн төлөлтийг нөхөх байсан” гэлээ.
Мөн энэ үеэр метроны төслийн санхүүжилт маш хүндрэлтэй байгааг онцоллоо.

