horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Л.Энх-Амгалан: 9-р сарын 1-нээс сургуулийн орчинд ухаалаг гар утас ашиглуулахгүй

post-img

Ирэх намар буюу 9-р сарын 1-нээс сургуулийн орчинд ухаалаг гар утас ашиглахыг хориглоно хэмээн Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Тодруулбал, Л. Энх-Амгалан олон нийтэд хандаж хийсэн мэдээллийн үеэр хэлэхдээ “Төрийн өмчит 700 сургуулиас 600 орчим сургууль сэтгэл зүйчээ бэлдчихсэн. Эрүүл мэндийн хичээл нэгдүгээр ангиас орно. Бид аль болох хичээлийн тоог цөөрүүлэх гээд байгаа. Бага ангид үзэж байгаа хичээлийн тоог цөөрүүлэх, гэрийн даалгавар хийх хугацааг богиносгох ажлыг ирэх намраас хийнэ. Ирэх долоо хоногт Боловсролын зээлийн сангийн өөрчлөлтүүдийн талаар хэвлэлийн хурал хийнэ.

Малчдын хүүхдийг 10 нас хүртэл нь сонголт өгье гэж байгаа. Гэхдээ зургаан настайгаасаа эхэлж сургуульдаа хамрагдана. Аав ээжтэйгээ 10 нас хүртэл байна гэвэл холимог сургалтын аргаар явна. Энэ системийг намраас туршиж үзнэ. Малчдын 130 гаруй мянган хүүхэд байна. Үүнээс бага ангид 40000 хүүхэд сурдаг. 20000 нь дотуур байранд амьдарч байна. 6-7 настай хүүхдүүд дотуур байранд байна гэхээр арай багадаад байгаа.

9-р сарын 1-нээс фэйсбүүк хэрэглээг хална. Сургуулийн орчинд ухаалаг гар утас ашиглахыг хориглоно. Фэйсбүүкээр гэрийн даалгавар өгөхгүй” гэв.

0/1000