horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Ипотекийн зээлд хамрагдах 47 мянган хүн байна

post-img


Орон сууцны ипотекийн зээлийн хүртээмжийг өсгөнө. Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлж ирсэн ипотекийн зээлээр 13 жилийн хугацаанд 144.6 мянган өрх орон сууцтай болжээ. Арилжааны банкнууд өөрийн эх үүсвэрээр олгож буй зээл өсөж, нийт орон сууцны зээлийн 62 хувийг бүрдүүлж байна. Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулах, Орон сууцны санхүүжилтийн банк байгуулахад Монголбанк Засгийн газартай хамтарч ажиллаж байна. 6 хувийн зээлд хамрагдах дугаарлалт их. Одоогоор 47 мянган хүн хүлээж байна. Цаашид ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна” гэж Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт онцоллоо.

0/1000