horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Ашигт малтмал хайх зорилгоор хил зөрчсөн 9 иргэнийг саатууллаа

post-img

Хөвсгөл аймгийн хил орчмын нутаг, хилийн зурваст иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, ашигт малтмал хайх, олборлох зорилгоор хууль бусаар хайгуул хийж байж болзошгүй гэх мэдээллийг Тагнуулын байгууллагаас хилийн цэргийн 0257, 0303 дугаар ангид мэдээлжээ. 

Мэдээллийн дагуу хилийн тагнуулын тасаг, Улаан тайгын тусгай хамгаалалттай газраас 9 нэгж техниктэй, 36 алба хаагч тухайн газар оронд 13 хоногийн хугацаатай үүрэг гүйцэтгэлээ. Улмаар хил орчмын дэглэм зөрчсөн Монгол Улс, БНХАУ-ын 9 иргэнийг саатуулж, Тагнуулын байгууллагад шилжүүлэн өгчээ. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

0/1000