Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил 2026 оны 5-р сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд нийт 6333 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1476 буюу 30.4 хувиар өссөн байна.
Зөрчлийн 4229 буюу 66.8 хувь нь нийслэлд, 2104 буюу 33.2 хувь нь орон нутагт байна.
Шүүхээс 3433 хүнд шийтгэл оногдуулснаас 3247 хүнд баривчлах шийтгэл оногдуулсан байна.
Баривчлах шийтгэл оногдуулсан иргэдийн 80 орчим хувь нь гэр бүлийн харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан зөрчил үйлдсэн бөгөөд шүүхээс 7-30 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан байна.
Шийтгэл оногдуулсан иргэдийн 95.2 хувь нь эрэгтэй, 4,8 хувь нь эмэгтэй байна.
Насны хувьд 1409 буюу 41 хувийг 36-45 насны, 1042 буюу 30.4 хувийг 26-35 насны хүмүүс дийлэнх хувийг эзэлж байна.


