horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ойн түймэрт аврагчдыг нисдэг тэргээр хүргэжээ

post-img

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 5 түймэр гарсны 2-ыг нь унтраасан бол одоо 3 нь асаж байна. Сэлэнгэ аймнийн Ерөө сумын Буурагчин багийн Дундцухлаг гэдэг газар (аймгийн төвөөс зүүн зүгт 308 км-т, сумын төвөөс зүүн зүгт 210 км)-т 3 хоногийн өмнө ойн түймэр гарсан байна. Уг дуудлагыг 5-р сарын 15-ны 12:30 цагт аврагчид хүлээн авчээ.
Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн МТ1110 нисдэг тэргээр 5 удаа нисэж, Үндэсний аврах бригад, Уул, уурхайн аврах 09 дүгээр анги, НОБГ-ын Налайх дүүргийн 28 дугаар ангийн нийт 35 алба хаагчийг уг түймрийн голомтонд хүргэлээ. Тэд 3 бүлэгт хуваагдан, ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна. 

0/1000