Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн дарга С.Б нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “МА” компани авто зам сэтлэх болон авто замын орц, гарц шинээр гаргах зорилгоор замын байгууламжийг эвдэж гэмтээжээ. Уг зөрчлийг Замын цагдаагийн хэлтсийн чиглэлийн ахлах зохицуулагч П.Я илрүүлсэн аж. “МА” компанийн менежер Т.Д түүнтэй утсаар холбогдон, цааш нь гүнзгийрүүлэн шалгахгүй байхгы гуйжээ. Түүнийг нь П.Я хүлээн авч, тухайн компанийн зөрчлийг нууж, “МА” компанид Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулалгүй хариуцлагаас тулталж өгчээ.
Түүнчлэн яллагдагч С.Б Гэрээт цагдаагийн хэлтсийн ашиглах ёстой 1 тонн түлшийг өөрийн танил “АА” компанийн захирал Г.Ж-д худалдан борлуулжээ. 3.2 сая төгрөгийг нь багын найз болох “ЭОК” компанийн захирал Д.А-гийн дансаар шилжүүлэн авсан байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ хэрэгт 6 хүнийг яллагдагчаар татан, мөрдөн шалгаж байна. Энэ талаар “Shinebayar Altai” нэртэй хүн олон нийтийн сүлжээнд “АТГ-т нөлөөлж, авлигын хэргийг хаалгасан” гэх мэдээлэл бичсэн нь худал ташаа болохыг АТГ мэдэгдэв.

