Фитнессийн хүнд хэцүү дасгалын дараа шууд шүршүүрт орохыг яаралгүйгээр сунгалтын дасгал хийхийг эмч нар зөвлөлөө.
- Дасгал хийсний дараа сунгалтын дасгалаа алгассанаар хэд хэдэн сөрөг үр дагавартай.
- Сунгалтын дасгалыг алгассанаар булчингийн өвдөлт ихэсч, ядаргаа нэмэгдэнэ.
- Сунгалт нь цусны эргэлтийг сайжруулж, бие махбодид үүсэх сүүн хүчлийн хуримтлалыг бууруулснаар өвдөлтийг багасгахад тусалдаг.
- Сунгалтаа хийхгүй орхисноос ууц нуруу, тэр дундаа өвдөгний үе гэмтэж, үе хоорондын шингэн багасах шалтгаан болдог.
- Зүрх судасны үйл ажиллагааг доголдуулж эргээд хэвийн хэмнэлдээ ороход саад учруулж, хэм алдагддаг байна.
Иймээс дасгалын дараах сунгалтыг заавал хийж хэвшээрэй. Ингэснээр бие махбодид өгсөн ачааллыг бууруулж, цусны эргэлтийг хэвийн болгож, хийсэн дасгал тань биед сайнаар нөлөөлөх үндэс болдог байна.

