Засгийн газар өнөөдөр хуралдах сураг гараад буй. Гэхдээ хэлэлцэх асуудлын тов хараахан тодорхой биш байна. Нийслэлийн засаг даргыг огцруулах талаар өнгөрөгч амралтын өдрүүдэд Ерөнхий сайд мэдэгдсэн. Тэгвэл нийслэлийн засаг даргыг огцруулах асуудлыг ЗГ хэлэлцэхгүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба мэдэгдлээ.
Ерөнхий сайдын шийдвэрийг биелүүлж, засаг даргын ажлаа Х.Нямбаатар хүлээлгэн өгөхөө цахим хуудсаараа мэдэгдээд буй.


