horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

post-img

Долоо хоног бүрийн ажлын эхний өдөр УИХ-д суудалтай МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл тус тус хуралдаж, тухайн долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүдэд байр сууриа нэгтгэдэг уламжлал бий. Эрх баригч намын бүлэг Хотын даргын огцорч буй асуудлыг хэлэлцэх нь тодорхой байгаа бол АН-ын бүлэг ямар асуудлаар хуралдах нь хараахан тодорхой биш байна. Харин ХҮН намын зөвлөл Засгийн газраас өргөн мэдүүлээд буй Татварын багц хуулийн төслийн танилцуулгыг сонсож, албаныхнаас асуулт асууж хариулт авахаар болжээ. Мөн эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын бодлого чиглэлтэй холбоотой Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн танилцуулгыг сонсох гэнэ.

0/1000