horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Ой хээрийн гал түймэр 11.8 хувиар өсжээ 

post-img

Улсын хэмжээнд нийслэлийн 2 дүүрэг, 12 аймгийн 50 суманд101 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс сүүлийн 7 хоногт гэхэд Дорнод аймагт 3, Сүхбаатар аймагт 4, Булган аймагт 1, Хэнтий аймагт 2, Төв аймагт 2, Сэлэнгэ аймагт 3 буюу нийт 15 удаагийн ой, хээрийн гал түймэр гарснаас 12 түймрийг бүрэн унтрааж, Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан 2 түймрийг цурамд оруулсан бол Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна. Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, мэргэжлийн ангийн нийт 107 хүн, 7 автомашин, 13 морьтой ажиллаж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.

0/1000