horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Хуурамч линкээр дамжуулж бусдыг залилах гэмт хэрэг түгээмэл гарч байна

post-img

Энэ оны эхний гурван сарын байдлаар 14256 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 5182 буюу 36.3 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Үүний улмаас иргэн хуулийн этгээдэд 82.6 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Сүүлийн үед хуурамч линкээр дамжуулж хүмүүсийн данс нь дахь мөнгийг залилах гэмт хэрэгт түгээмэл гарч байгааг цагдаагийн байгууллагаас онцоллоо. Харин “Хонжворт сугалаа”-тай холбоотой залилах гэмт хэрэг 30 гаруй хувь буурчээ. Хонжворт сугалаатай холбогдуулан Цагдаагийн байгууллага нь Сангийн яам, Татварын ерөнхий газар, Монополын эсрэг газруудтай хамтран цахим орчинд “Эд мөнгөний сугалаа” явуулж буй хувь хүн, ААН-үүдийг шалгаж байна.

0/1000