horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

“Сүүжийн булаг”-ийн эхийг хашиж хамгааллаа

post-img

Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2024-2028 оны “Өсөлттэй Өлзийт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд гадаргын усан хангамжийг нэмэгдүүлэх, усны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор “Сүүжийн булаг”-ийн эхийг хашиж хамгаалах ажлыг хэрэгжүүллээ.

Тодруулбал, 2026 оны тавдугаар сарын 1-17-ны өдрүүдэд Өлзийт сумын Тагт багийн нутагт орших “Сүүжийн булаг”-ийн эхийг сумын Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр хашиж хамгаалсан байна.

Энэхүү ажлыг хэрэгжүүлснээр ойр орчмын 10 гаруй малчин өрхийн 10,700 толгой мал болон зэрлэг ан амьтан ундаалах, усны нөөцийг хамгаалах нөхцөл бүрдэж байгаа юм гэж Дундговь аймаг Өлзийт сумын ЗДТГ-аас мэдээллээ. 

0/1000