horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах сэдэв лхагва гарагаас эхлэн яригдана

post-img

УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл болоод УИХ-ын дарга нам бус байх тухай хуулийн төслүүдийг хуульчлахаар парламент дэмжсэн. Тэгвэл уг хуулийн зохицуулалтыг УИХ-ын тухай хууль болоод УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ. Тэгвэл дээрх зохицуулалтуудыг энэ 7 хоногт парламент хэлэлцэж эхлэхээр хуваарьтаа оруулжээ.

Лхагва гарагт төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлж хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх бол пүрэв гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах хуулийн төслийг хуульчлахдаа парламентын ёс зүйн дэд хорооны хариуцлага тооцох чадамжийг нэмэгдүүлэх хэд хэдэн заалтыг нэмсэн байна. Тухайлбал гишүүд ажлын хэсэг, байнгын хороо, хянан шалгах дэд хорооны бүрэлдэхүүнд багтсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурлаа 3-аас дээш удаа тасалсан бол байнгын хороо, ажлын хэсэг, хянан шалгах хорооны бүрэлдэхүүнээс хасах заалтууд багтаж байгаа юм. Түүнчлэн чуулганы хуралдааныг мөн удаа дараа тасалсан тохиолдолд цалин, бусад санхүүжилтийг хасах заалтууд ч хуулийн төсөлд тусчээ.

УИХ-ын гишүүдийн хариуцлагыг чангатгах хөшүүрэг бүхий дээрх хуулийн төслүүдийг Ж.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Ж.Батжаргал, Н.Батсүмбэрэл, Б.Бейсен нарын 12 гишүүн санаачлан өнгөрсөн лхагва гарагт өргөн барьсан юм.

0/1000