horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Энэ 7 хоногт татвар нэмэгдэх үү эсвэл буурах уу гэдгийг хэлэлцэнэ

post-img

Маргааш УИХ-ын төсвийн байнгын хорооны хурлаар татварын хуульд өөрчлөлт оруулах тухай 6 хуулийн төсөл хэлэлцүүлнэ. Хамгийн эхнийх нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын багц хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл юм. Татварын багц хуулийн төслийн өөрчлөлтийг АН-ын бүлэг эсэргүүцнэ гэдгээ илэрхийлсэн. Шалтгаан нь тасалдаж буй татварын орлогыг нэмэгдүүлэх үүднээс аж ахуйн нэгжүүдэд очих дарамтыг улам нэмэх зохицуулалт олон багтсантай холбоотой. Засгийн газраас дээрх хуультай хамтатган өргөн барьсан аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслүүд мөн араас нь хэлэлцүүлгээ хүлээж байна.

Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэх татварын хуулийн төслүүдийн дунд Ж.Баярмаа нарын санаачилсан хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бий. Уг хуулийн төслийн гол агуулга нь ажил эрхэлдэг хүн бүрээс авдаг хувь хүний орлогын 10 хувийн албан татварыг 1 хувь болгох тухай юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын 5 гишүүний санаачилсан нэмэгдсэн өртгийн 10 хувийн албан татварыг 5 хувь болгох хуулийн төсөл ч хүлээгдэж байна.

ЗГ-ын санаачилсан татварын хуулийн төслүүд алданги торгууль нэмэх тухай бол гишүүдийн санаачилсан төслүүд татвар бууруулах тухай агуулгатай байна. Сангийн сайд З.Мэндсайханы зүгээс ч татвар бууруулах хуулийн төслүүдийг дэмжих бололцоогүй гэдэг тайлбар өгсөн билээ. Гэхдээ парламентын 6 шатны хэлэлцүүлэг татварыг нэмэх үү эсвэл хасах уу гэдгийг шийднэ.

0/1000