Хөх хотод суух Ерөнхий консул Ш.Оргил Монголоос Хөх хот руу явж эмчлүүлж буй иргэдийн урсгалыг зогсоох асуудлаар Эрүүл мэндийн сайд TЭ.Батшугартай уулзах аж.
Хөх хотод суух Ерөнхий консул Ш.Оргил “Иргэд монголдоо зөв оношлуулах хэрэгтэй байна. Хөх хотын “Хараат 2” эмнэлгээс монголоос ирж буй өвчтөнүүдийг манай эмнэлэгтэй холбож өгөөч гэх санал, хүсэлт надад ирдэг. Гэтэл би үүний эсрэг ажиллахыг хүсдэг. Тэр эмнэлэгт зуучлахаас илүүтэй “Хараат 2” эмнэлгийг гэхэд монголын нэг эмнэлэгтэй холбож өгөх хэрэгтэй байгаа юм. Монголоос Хөх хотод эмчлүүлэхээр очсон 10 хүний 5 нь хавдартай гэж буруу оноштой ирдэг. Тухайн иргэн 3 хоногийн дараа хавдаргүй гэх оношийг сонсоод их санхүү зарцуулсандаа хямардаг. Хөх хотод очсон 1 хүн хоол унд, байрлах газар гэх мэт зүйлд 4-5 сая төгрөгийг зарцуулдаг. Тэгэхээр цаашид Монголын нэг эмнэлэг Хөх хотын эмнэлэгтэй хамтарч ажиллах шаардлагатай байгаа юм” гэлээ.

