horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хүний наймаачдын хэргийг шүүхэд шилжүүллээ

post-img

Г.М, Б.Д, А.Л нар бүлэглэн нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Л…” нэртэй саун, массажны газар ажиллуулдаг аж. Тэд 2022 оны 10 дугаар сараас 2025 оны 6 дугаар сар хүртэл охид, эмэгтэйчүүдийн санхүүгийн эмзэг байдлыг далимдуулан, тусгай үйлчилгээ үзүүлэх нэрээр бусадтай бэлгийн харилцаанд оруулж, биеийг нь үнэлүүлдэг байсныг цагдаагийн байгууллага тогтоожээ. Тэд 18 нас хүрээгүй охидын ар гэрийн хараа хяналт сул, орлогын эх үүсвэргүй, санхүүгийн эмзэг байдлыг нь далимдуулан бусдад биеийг нь үнэлүүлж, ашиг олдог байжээ.

Бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь орон байраар хангасан, хүн худалдсан хэргээр тэдэнд Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Биеэ үнэлэхийг зохион байгуулах), Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх (Хүн худалдах) заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

0/1000