horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Ц.Идэрбат: Махны үнийг  зохиомлоор нэмсэн эсэхийг шалгахаар боллоо

post-img

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар үүсээд буй инфляцын өсөлттэй холбоотойгоор хариу арга хэмжээ авах тухай тогтоол баталлаа.  4-р сард инфляци өсөхөд махны үнэ өссөн нь голлон нөлөөлжээ. Тиймээс цаашид Засгийн газраас мах бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоонд хэрхэн анхаарч ажиллах талаар тодорхой зохицуулалтуудыг тусгажээ.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: “Нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэх, мөн 2025 онд байгуулсан гэрээнд заасан үнийг хадгалах шийдвэр гарсан. Ингэснээр хонины махыг 13 мянган төгрөг, үхрийн махыг 15 мянган төгрөгийн үнээр худалдаалах зохицуулалт үргэлжилнэ. Мөн мах борлуулах явцад гарсан алдаа, зөрчлүүдийг засах арга хэмжээнүүдийг тогтоолд тусгасан. Тодруулбал, И-баримтгүйгээр борлуулсан мах байгаа тохиолдолд нөхөн бүртгэж, нөөцийн махны нийлүүлэлтэд буцаан хамруулах шийдвэр гаргасан. Өнгөрсөн хугацаанд борлуулагдсан махны тодорхойгүй хэмжээ И-баримтгүй гарсан нь тогтоогдсон. Одоогийн байдлаар 9 аж ахуйн нэгж

1400 орчим тонн мах хадгалж байна. Гэрээнд заасны дагуу эдгээрийг дэлгүүрүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулна. Мөн нөөцийн мах худалдаалах хугацааг 6-р сарын 15 хүртэл байсныг 7-р сарын 1 хүртэл сунгахаар болсон. Цаашид махны нийлүүлэлт, үнэ, хангамжийн асуудалд төр ямар хэлбэрээр оролцох талаар ч судалж ажиллана. Зохиомол үнэ тогтоож байгаа эсэх асуудалд Татварын ерөнхий газар болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтран шалгалт хийхээр болсон. Махны үнэ хөөрөгдөж, зах зээлд зориуд нөлөөлсөн эсэхийг холбогдох байгууллагууд нарийвчлан шалгана” гэлээ.

0/1000