horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хар тамхины 5 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

post-img

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашигласан доорх хэргүүдэд прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байна. Үүнд:

– Т.Д нь 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, биедээ болон орон сууцанд хадгалсан хэрэгт холбогджээ. Түүнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлэв.

– Ц.А 2025 оны 5 дугаар сарын 24-ний өдөр … дүүргийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан, метамфетаминий агууламжтай, мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт шалгагджээ. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

– С.Б 2026 оны 1 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан, метамфетамин мөн конвенцын IV жагсаалтад багтсан, фентермин зэрэг бодисын агууламжтай, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг зарах зорилгоор хууль бусаар олж авчээ. Түүнийгээ 2026 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын өрөөнд хууль бусаар хадгалж байгаад баригдсан аж. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

– Н.Е зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Danomed” гэх бичиглэлтэй, 74 ширхэгтэй эм болон нэр хаяггүй эмийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн байна. Түүнийгээ 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 500 мянган төгрөгөөр бусдад худалдсан аж. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр 2 дахь хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах )-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

– Э.О зохих зөвшөөрөлгүйгээр, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, “G” болон ханз үсгэн шошготой, шар өнгийн эмийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын хилээр оруулж ирсэн байна. 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт уг эмээ бусдад зарж байсан аж. Тус хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах )-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

0/1000