horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

МАН татварын дарамтаа нэмэхээр шийджээ

post-img

Өнөөдөр УИХ-ын төсвийн байнгын хорооны хурлаар татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 6 хуулийн төсөл хэлэлцүүлнэ. 4 төслийг нь засгийн газраас өргөн барьж буй. Татварын багц хууль нэрийн дор парламентаар хэлэлцүүлж эхэлж байгаа дээрх хуулийн төслүүдээ эрх баригчид бага дунд орлоготой иргэдээ дэмжих зорилготой татварын шинэчлэл хэмээн тайлбарлаж байгаа юм. Гэвч хуулийн төслүүдийн зүйл заалтыг нягталж харвал татварын ачааллыг нэмэх биш харин ачааллыг  улам нэмж, жижиг дунд аж ахуйн нэгжүүдээ дахин сөхрүүлж  мэдэх хуулийн төсөл боловсруулсныг харж болно.

Ерөнхий сайд Н.Учралын мэдээлж байгаагаар татварын багц хуулийн хүрээнд анхны үл хөдлөх хөрөнгөө борлуулж буй иргэдээс үл хөдлөх хөрөнгө  борлуулсны 2 хувийн татварыг авахгүй байх хуулийн зохицуулалт бий. Гэвч татварын дээрх хөнгөлөлт нийт иргэд, аж ахуйн нэгжид төдийлөн нөлөөлөх татварын хөнгөлөлт биш юм. Учир нь бага дунд орлоготой иргэдийн хувьд орон сууц, хашаа байшингаа зарж борлуулна гэдэг байнга тохиолдоод байдаг зүйл биш. Энэ ч утгаараа татварын эл хөнгөлөлт олон хүнд наалдахгүй гэсэн үг.

Эрх баригчдын оруулж ирж байгаа хуулийн төсөлд ХХОАТ-ыг аж ахуйн нэгжийн орлогын шатлалаас хамаарч тогтоож өсгөх асуудал багтаж байна. Тухайлбал компанийн 1 жилийн орлого 10 тэрбумаас дээш давсан тохиолдолд  25 хувийн татвар, 6 тэрбум төгрөгөөс дээш орлого олвол 15 хувийн татвар тогтооно.

Засгийн газраас татварын орчныг өөрчлөхөөр оруулж ирсэн хуулиудад НӨАТ төлөгч аж ахуйн нэгжүүдийн босгыг 50 сая төгрөг байгааг 400 сая төгрөг болгохоор тусгасан. Төгрөгийн ханш өдөр өдрөөр өссөөр байгаа учраас НӨАТ төлөгч болсон олон аж ахуйн нэгжүүд татварын өрөнд орж дансаа хаалгасан түүхтэй.

Хамгийн хорлонтой нь татвараа төлж чадаагүй аж ахуйн нэгжүүдийн татварын өрийг ирээдүйд орж ирэх орлогын 80 хувийг суутгах замаар дээрэмдэх заалт цохиж явна. Олсон ашгийнх нь 80 хувь биш орлогынх нь 80 хувь гэхээр орлого олоод ч өөдөө сэхэх боломжийг нь аж ахуйн нэгжүүдээс дээрэмдэнэ гэсэн үг. Тэгээд ч болоогүй татварын өрөнд орж алданги тооцуулсан бол алдангийг 50 хувиар тооцож байх зохицуулалт засгийн газраас өргөн барьсан татварын багц хуулийн төсөлд багтаж байна.

Монгол улсын хэмжээнд 75 мянган аж ахуйн нэгж татварын өртэй бөгөөд тэдний 12 мянга нь дансаа хаалгаад байсныг засгийн газар 1 сарын хугацаанд нээж боломж олгосон. Дансаа ганцхан сарын хугацаанд нээлгээд орлого оруулсан ч өөдөө сэхэх боломж үндсэндээ Монголд бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд бүрдэхгүй нь.

Татварын өрнөөс болж дансаа хаалгасан аж ахуйн нэгжүүдээс 50 хувийн алданги аваад тогтохгүй ирээдүйд олох орлогынх нь 80 хувийг өчиггүйгээр хураахаар хуульчлах гэж байна.

Арай гэж өндийх гэж оролдвол бүр дэвслэх зохицуулалттай татварын багц хууль тэгэхээр аж ахуйн нэгж бизнесүүдэд 400 саяын орлого олж НӨАТ төлөгч болгох боломж угаасаа өгөхгүй нь тодорхой байгаа юм. Ёстой нөгөө “Шилний цаанаас чихэр долоолгох” гээч нь гэлтэй.

Засгийн газраас өргөн барьж байгаа татварын багц хуулийн араас УИХ-ын гишүүдийн санаачилсан татвар хөнгөвчлөх хуулийн төслүүд хэлэлцүүлнэ. Тухайлбал Ж.Баярмаа нарын гишүүдийн санаачилсан хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бий. Уг хуулийн төслийн гол агуулга нь ажил эрхэлдэг хүн бүрээс авдаг хувь хүний орлогын 10 хувийн албан татварыг 1 хувь болгох тухай юм.

Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд улсад 2,7 их наяд төгрөг төвлөрдөг бөгөөд энэ мөнгө нь орон нутаг тэр дундаа сумуудын санхүүжилтын 70-80 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг байна. Тэгэхээр уг хуулийн төслийг дэмжвэл төсөвт хэдэн их наядаар тоологдох хэмжээний цоорхой үүсэх эрсдэлтэй учраас дэмжих бололцоо үндсэндээ байхгүйг эрх баригч намын бүлгийн дарга Ж.Батжаргал нуусангүй. Гэхдээ МАН-ын бүлгийн гишүүдийг ХАОАТ-ын 10 хувийг 1 хувь болгох хуулийн төслөөр хайцаглаагүй буюу гишүүд өөрсдийн байр суурьнаас дэмжих эсэхээ шийдээд явах бололцоог үлдээжээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын 5 гишүүний санаачилсан нэмэгдсэн өртгийн 10 хувийн албан татварыг 5 хувь болгох хуулийн төсөл ч өнөөдөр төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэх хуваариа хүлээж байгаа. Дээрх хуулийн төслийг дэмжвэл мөн л НӨАТ-аас төвлөрдөг 8 их наяд төгрөг тасалдах учраас дэмжихгүй нь.

Нэгтгээд дүгнэвэл ЗГ-ын санаачилсан татварын хуулийн төслүүд алданги торгууль, татварын хэмжээг нэмэх тухай бол гишүүдийн санаачилсан төслүүд татвар бууруулах тухай агуулгатай байна. Татвар төлөгчдөө дэмжих үү эсвэл үүрэх ачааны жинг нь улам нэмэх үү гэдэг сонголт парламентын өмнө ирлээ. Намын бүлгүүд татварын хуулиудад нэгдсэн байр суурь гаргаагүй. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн шийдвэрээс татвар буурах уу? нэмэгдэх үү гэдэг шийдэгдэнэ.

1 зүйлийг жич сануулахад эрх баригч МАН-ын 2024 оны сонгуулийн амлалт татвар бууруулах байсан. Гэхдээ тэд энэ амлалтаа биелүүлэхгүй байхаар шийдсэн бололтой. Хамтдаа ажиглах үлдлээ.

0/1000