horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Авлига хорооллын гэх хэргийг УДШ хянахаар болжээ

post-img

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгч 5 дугаар сарын 14-нд хуралдахдаа “Акуа гарден”-ы гэх тодотголтой хэргийг хэлэлцжээ. “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалтай уг хэрэгт гуравдагч этгээд болох “Эм энд Жи констракшн” ХХК гомдол гаргасан аж. Уг гомдлыг УДШ хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэхийг шалгахаар хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Харин давж заалдах шатны шүүх эл хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм. Энэ нь үндэслэлтэй эсэхийг УДШ хянан хэлэлцэхээр боллоо.

0/1000