horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Ц.Болормаа: Хотод амьдардаг залуус олон хүүхэдтэй болох сонирхолгүй байна

post-img

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл 2024 онд мэндэлсэн хүүхдийн тоо 17 жилийнхээ доод түвшинд хүрч, 2007 оны үзүүлэлтэй ойртсон нь анхаарал татаж байсан. Тэгвэл төрөлтийн түвшин өсөөгүй бөгөөд 2026 оны эхний улиралд улсын хэмжээнд 12,818 хүүхэд төрсөн бөгөөд энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.9 хувиар буурсан байна.

2025 эхний улиралд 13,482 хүүхэд мэндэлж байжээ. Тэгвэл төрөлт буурсан шалтгаан, цаашид төрөлтийн түвшнийг нэмэгдүүлэхэд ямар бодлого баримтлахад анхаарах ёстой талаар МУИС-ийн шинжлэх ухааны сургуулийн профессор Ц.Болормаатай ярилцлаа.

–Нэн түрүүнд судлаачдын баг Монгол Улсын  төрөлтийн шинжилгээг хийсэн. Тэгвэл тус шинжилгээг ямар хугацаанд хийв. Үр дүнгийн талаар танилцуулаач…

-Шинжилгээг 2025 оны 5-р сард эхэлж 10-р сард дууссан. Өгөгдлийн хувьд Үндэсний статистикийн хороо 1998 оноос хойш нөхөн үржихүйн эрүүл  мэнд, нийгмийн үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгааг хийдэг. Энэ мэдээллийн санд дээр  тулгуурлан  шинжилгээг хийсэн. Судалгааны хүн ам зүйч, судлаач багш нар гээд 4 хүн ажилласан. Эндээс харахад төрөлт буурсан. Цаашид ч буурах хандлага ажиглагдсан.

Өнөөдрийн нөхцөлд залуус 3 хүүхэд төрүүлэхийг хүсдэг ч бодит байдал дээр нэгээс хоёр хүүхэд төрүүлж байна.

Мөн шинжилгээгээр гэрлэлт хойшилсон учраас төрөлт буурахад нөлөөлснийг мөн тогтоосон. Залуучууд орон байр, ажил эрхлэлт, орлого гэх мэт асуудлаас болж гэрлэхгүй байгаа нь төрөлт буурахад нөлөөлж байна.

Түүнээс гадна ганцаараа байхыг илүүд үзэх болсон.

-Манай орны эмэгтэйчүүдийн төрөлт хэдэн насныхан дунд илүү идэвхтэй байна вэ?

–Ер нь эмэгтэйчүүд 24-26 насанд хүүхэд төрүүлэх нь оновчтой гэж үздэг. Гэвч өнөөдрийн нөхцөлд 30 насандаа гэрлэж, 30 наснаас хойш төрж байна.

-Хөдөө, хотод амьдарч байгаагаасаа шалтгаалаад төрөлт харилцан адилгүй байна уу?

-Улаанбаатар хотод төрөлтийн түвшин бага, орон нутагт өндөр байна. Хөдөө залуучууд 3 хүүхэд төрүүлж байхад хотод 2 хүүхэд төрүүлэх нь элбэг. Баруун бүсэд төрөлтийн түвшин өндөр. Статистикаас харахад 15-49 насны эмэгтэйчүүд 2023 онд 2.7, 2024 онд 2.4, 2025 онд 2.2 хүүхэд төрүүлсэн байдаг. Хотод амьдарч байгаа залуус 3 дахь хүүхдээ төрүүлэхгүй байх сонирхол нь их болсон.

–Төрөлтийн түвшин ямар нөхцөлд хүрвэл хүн ам зүйд нөлөөлөх вэ. Цаашлаад улс эх орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдал зэрэгт хэрхэн нөлөөлөх бол?

-2.1-ээс доошлоход хүн амын өсөлтийг хангах нөхцөл хумигдаж, нөхөн үржихүйн үйлдвэрлэл явагдахгүй байгаа дохиог илтгэдэг. Монгол Улсын хүн ам өмнөх оноос 1 хувиар өссөн. 2 жилийн өмнө 1.4 хувиар, тэрний өмнөх жил 1.7 хувиар гэх мэтээр өссөн. Төрөлтийн түвшин буурахад тухайн улсын хүн амын насны бүтцэд том өөрчлөлт ордог. Өөрөөр хэлбэл, Монголд хөдөлмөрийн идэвхтэй насны хүн багасаж, 65-аас дээш насны хүний тоо өсөж, хүүхдүүд цөөрнө. Ингэснээр хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол үүсдэг.

Хотод амьдардаг залуус олон хүүхэдтэй болох сонирхолгүй байна.  Харин орон нутагт амьдарч буй залуус олон хүүхэдтэй болохыг эрмэлздэг ч нөхөн үржихүйн тусламж дэмжлэг нь тулгамдсан асуудал болсон

Энэ нь цаашид улс орны эдийн засгийн үйл ажиллагаа доголдоход сөргөөр нөлөөлж үндэсний аюулгүй байдал алдагдахад нөлөөлнө. 3.5 сая хүн их бага нь хамаагүй. Хамгийн гол нь дотоод бүтэц нь нийгэм, эдийн засгаа дэмжих оновчтой бодлого байгаа эсэх нь чухал. Энэ нь төрөлт хумигдахад нөлөөлөөд байна. Статистикаас харахад хөдөлмөрийн зах зээлд оролцож байгаа хөдөлмөр эрхлэлт болон ажиллах хүчний оролцооны түвшин буурч 64 хувьд хүрсэн.

-Тэгвэл төрөлт буурснаас үүдэн хөдөлмөрийн зах зээлд цаашид гарч буй эрсдлийг даван туулахад төрөөс ямар бодлогыг хэрэгжүүлэх зохистой вэ?

-2005-2007 оны хооронд мэндэлж, төрөлтийн өсөхөд нөлөөлсөн залуучууд нөхөн үржихүйн насанд хүрсэн. Иймд 15 жилийн хугацаанд тэдний гэрлэлт, төрөлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлснээр нөхөн үржихүй болон хөдөлмөрийн зах зээлд гарч буй хомсдолыг даван туулах боломжтой. Мөн 20-35 насны залуусын нөхөн үржихүйд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

Залуусын гэрлэлтийг дэмжихийн тулд ажил амьдралын ачааллыг нь тэнцвэржүүлж, орон сууцны ипотек, түрээсийн орон сууцны хөтөлбөрүүдийг тусгайлан хэрэгжүүлэхэд анхаарсан механизм хэрэгтэй.

Хотод амьдардаг залуус олон хүүхэдтэй болох сонирхолгүй байна.  Харин орон нутагт амьдарч буй залуус олон хүүхэдтэй болохыг эрмэлздэг ч нөхөн үржихүйн тусламж дэмжлэг нь тулгамдсан асуудал болсон.

0/1000