Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгАТГ, ТЕГ, ЦЕГ хамтарсан ажлын хэсэг нийслэлийн төсвийг шалгана
- 2026/05/20
- •
- -5 цаг -35 минутын өмнө
- •
- 1 мин уншина

<p>Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст өнгөрөгч даваа гарагт Нийслэлийн төсвийн зарцуулалтыг шалгаж өгөхийг шаардсан хүсэлт иржээ. Илүү тодруулбал: “Нийслэл Улаанбаатар хотын төсвийн хаалттай, үр ашиггүй зарцуулалт, нийслэлийн төсвийн нийт зарлага 1,2 их наяд төгрөгөөс 5,8 их наяд төгрөг болж огцом өссөн ч бодит хэрэгжилт, нийгэмд үзүүлж буй үр нөлөө, төсвийн зарцуулалтын ил тод байдал, хяналтгүй байна. Өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашиггүй, гүйцэтгэл дутуу, төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байгаа нь төсвийн хариуцлагын зарчим алдагдсан эсэхэд санхүү, хууль зүйн үнэлгээ өгөх шаардлагыг бий болгож байна. Иймд нийслэлээс хэрэгжүүлсэн бүх төсөл хөтөлбөрийг шалгаж өгнө үү” гэх хүсэлт иржээ. </p>
<blockquote class="wp-block-quote is-layout-flow wp-block-quote-is-layout-flow">
<p>Уг мэдээллийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч хянан үзээд хэрэг бүртгэл нээж, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа гэнэ. </p>
</blockquote>
<p>Хамтарсан ажлын хэсэг Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн сонгон шалгаруулалт хууль бус зохион байгуулагдсан эсэх, төслийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан уу? зэрэг асуудлыг шалгах юм. Түүнчлэн “Туулын хурдны зам”, “Сэлбэ 20 минутын хот”, “Шинэ тойрог авто зам”-ын урьдчилсан зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл, “Улаанбаатар метро төсөл” гэх мэт томоохон төслүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна.</p>
- Шинэ
- Хандалттай
