horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Загасыг үржлийн үед баривал 300 мянгаас 3 сая төгрөгөөр торгоно

post-img

Жил бүрийн 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд загасны үржлийн үе тохиодог тул барихыг хориглодог. Загасыг үржлийн үед нь барьснаар агнуурын загасны нөөц хомсдож, бүрмөсөн устах аюул нүүрлэдэг байна. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хориглосон хугацаанд агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, иргэнийг 300 мянга, хуулийн этгээдийг 3 сая төгрөгийг торгох хуулийн зохицуулалттай.

0/1000
Шүү

Одоо ч намар ч зун ч барьсаар цусалсаар байгаа шүү.