horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Э.Энхтөр: Нийтийн тээврийн эцсийн зогсоол бүхий газрыг хувийн хэвшил төлбөртэй зогсоол болгочихсон

post-img

Өчигдөр болсон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаар Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ-ын дарга Э.Энхтөр нийтийн тээврийн эцэс бүхий газрыг хувийн хэвшилд ашиглуулж буй асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Э.Энхтөр “2025 онд нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 250 сая төгрөгийн тендер зарлаж БММЗ-ийн эцэст цахилгаан нийтийн тээврийг цэнэглэх станц байгуулахаар цэнэглэгчийн хүчин чадлыг 1600 киловатт болгож сайжруулсан. Гэвч өнөөдөр автобусаа цэнэглэх гэхээр орц, гарцыг хаагаад Хөгжлийн корпорацын охин компанид өгчихсөн. Би ч орж нэвтэрч чадахгүй байна. Гэтэл Замын хөгжлийн газар хуралдаад нийтийн тээврийн эцсийн зогсоолыг иргэдэд нээлттэй босгосон гэх юм. Нийтийн тээврийг илүү хүртээмжтэй явуулах нь нийслэлийн бодлого биз дээ. Гэтэл нийтийн тээвэр эцсээрээ тойроод явах байтал яагаад хувийн хэвшилд төлбөртэй зогсоолоор ашиглуулж, барилга барих зөвшөөрөл өгчихсөн юм. Алтаргана хотхоны хажууд өндөр хүчдэл бий. Хажууд нь газар өгөх ёсгүй ч орц гарцыг нь хаагаад газар олгочихсон байна. Автобусны эцсийн буудлуудаа нэг ч зогсоолгүй байшинд өгснөөс хойш олон оршин суугчид зогсоолгүй хохирдог. Хэдэн хурган дарга нар энэ ажлыг хийдэг юм байна” гэлээ.

0/1000