Өнөөдөр УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эргүүлэн татах тухай агуулгыг тусгасан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Уг хуулийн төслийг УИХ-ын тухай хууль болоод УИХ-ын дэгийн тухай хуулийг шинэчлэх замаар хуульд тусгах юм. Тодруулбал:
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн 2026.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/
- Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн 2026.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх,асуулт асуух хугацаа 90 минут/
- Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн 2026.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/
Дээрх 3 хуульд өөрчлөлт оруулснаар УИХ-ын гишүүнд ёс зүйн хариуцлага үүрүүлэх асуудал болоод УИХ-ын дарга нам бус байх зэрэг зохицуулалт хуульчлагдах юм.


