horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

О.Цогтгэрэл: АН засгийн газарт орохгүй

post-img

УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдсан учраас эсрэг фракцынхаа сайд нарыг шахаж, Ардчилсан намд долоон сайдын суудал өгөх замаар АН засагт хамтрах нь гэдэг яриа гарах болсон. Тэгвэл АН-ын дарга О.Цогтгэрэл энэ мэдээллийг үгүйсгэлээ. Тэрээр албан ёсоор яригдсан зүйл одоогоор байхгүй. Ардчилсан нам Засгийн газарт хамтрах асуудлаар би өмнө нь олон удаа байр сууриа илэрхийлсэн. Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт ажиллах ёсгүй, буруу гэж үздэг. Энэ байр суурин дээрээ одоо ч хэвээр байна. Яагаад гэвэл УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүн тодорхой гарсан. Парламент олонх, цөөнхтэй болсон. Олонх нь олонхийнхоо ажлыг хийх ёстой, цөөнх нь цөөнхийнхөө үүргийг биелүүлэх ёстой. Энэ зарчмыг алдагдуулж болохгүй гэв.

0/1000