horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол 5-р сарын 25-нд эхэлнэ

post-img

Жил бүрийн Эх үрсийн баярыг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхийлөгч “Эхийн алдар” одон хүртэх болзол хангасан ээжүүдэд одонг нь гардуулдаг уламжлалтай. 

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол 5-р сарын 25-нд эхэлнэ. Нийслэлийн есөн дүүргийн ээжүүдийг нэг өдөр хүлээн авч одонг нь гардуулна. Хуульд зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол “Эхийн алдар” I зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол “Эхийн алдар” II зэргийн одонгоор шагнадаг. Өнгөрөгч 2025 онд Монгол Улсын хэмжээнд “Алдарт эх” I, II зэргийн одонг улсын хэмжээнд 14,486 ээж хүртэх юм. Тухайн жилд алдарт эхчүүдийн олонх нь 34-39 насныхан байжээ.

Өнгөрсөн жилээс “Алдарт эх ”I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, II зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болж нэмэгдүүлсэн юм.

0/1000