horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Бензатин пенициллин 2,4 сая тунтай тарианы нийлүүлэлт  6-р сараас хэвийн болно

post-img

Тэмбүү өвчний нэгдүгээр эгнээний эмчилгээнд хэрэглэгдэг 2,4 сая тунтай  Бензатин пенициллин тариа тасалджээ. Тодруулбал, Ерөнхий тендерт шалгарсан “ЦОМБО” компанийн зүгээс “Бензатин пенициллинийг тарих явцад тунадас үүссэн” хэмээн  мэдээлсэн тул Эм,эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт 80 мянган ширхэг Бензатин пенициллинийг устгажээ. Тус устгасан тарианаас дээж авч шинжилгээнд хамруулахад ямар нэгэн стандарт бус зүйл илрээгүй байна. Уг тариа нь 2-р сараас хойш өнөөдрийг хүртэл тасарсан байдалтай байгаа юм. “Цомбо” компанийн зүгээс 6-р сарын 3-нд импортоор Бензатин пенициллин тариаг оруулж ирэхээ мэдэгджээ.  Харин энэ хугацаанд Бензатин пенициллин тариаг 1.2 сая тарилгын уусмалаар орлуулах аж. Тус тарилгын уусмал нь 3 ААН-д байгаа гэх бөгөөд нь зах зээлд 40 хоногийн нөөцтэй байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас Халдварт өвчин судлалын үндэсний төвд  орлуулах эмчилгээг өвчтнүүдэд зөвлөх боломжтой гэх зөвлөмжийг хүргүүлжээ.  Мөн Бензатин пенициллин тариаг орлуулж болохуйц цефтариксон, доксициллинийг тариа, эритромицин эм зэрэг нь 35-121 хоногийн нөөцтэй байгаа аж.

0/1000